highfalutin-fetid
highfalutin-fetid
highfalutin-fetid
highfalutin-fetid

Нууц Биш

Tаны чөлөөт амралтанд зориулав

ДОХ- ийн өдөрт

Нийтэлсэн  Д.Отголт

medee- 000059        

Хүн төрөлхтөн юу сурав?

1980 аад оноос сүүлийн зуунд эм бэлдмэлээр амархан дарагддаг болсон гэдэсний болон уушигны үрэвслүүдээр өвчилсөн өвчтөний ганц хоер тохиолдол эдгэхгүй үхэлд хүргэж байгаа нь анхаарал татаж эхэлж байжээ.

Сургий нь сонсож амжаагүй хүн төрөлхтөн дархлааг устгадаг нянг мэдсэн даруйдаа 1 сая орчим хүн лавтай тээчихсэн газар нутаг, хүйс, үндэс угсаа ялгалгүй олон мянгаараa өдрөөс өдөрт халдварлагдаж байгаа тахал болохыг зарлалаа. Ингээд 1987 оноос 12-р сарын 1 нийг цэнхэр гариг даяараа ДОХ-той тэмцэх өдөр болгон зарласан юм.

Өнөөдөр 23 жилийн дараа бид юу сурав?

Америкийн статистакаар 1987 онд нян тээгчээ тодорхойлуулсан хүний амьдрах хугацаа дунджаар 18 сар байсан бол өнөөдөр 22 жил.

Жилд Америкт 20 тэрбум $ зардгийн нилээд хэсэг нь Анагаахын шинжлэх ухааны судалгаанд зориулснаар эм бэлдмэлийн үр дүн харьцуулахын аргагүй сайжирчээ.

Хамгийн чухал нь юу сурав? Нийгмийн гадуурхал биш нийгэмшэл,олон түмний мэдлэг боловсрол. Хүчирхийлэл биш энэрэл.

   Сэтгэлийн цочроо ганцаардалд орсон оруулсан бүгд айдас хүйдсэнд амьдарна.   Олон хүн тайван биш энэхэн хорвоогоос хальжээ. Маш зоригтой, ухаалаг эргээд л өөр олон хүмүүс энэ замыг туулна, тэгээд ч би ингэж амьдарч чадахгүй гэсэн зөв бодолтонгууд гарч ирнэ. Бусдынхаа түүчээ болж гарч ирэгсдийн нэгний тухай одоо энэ хорвоо дээр байхгүй ч гэсэн байгаа юм шиг бусдад сайн сайхнаар дурсагдаж, хүч өгч байдаг нэгний тухай Опра, доктор Майерс нарын 23 жилийн өмнөх ба одоох нэвтрүүлгүүдээс   дурсаюу.

Dallas хотод ажиллаж байгаад ДОХ- ийн нян тээсний улмаас ажлаасаа халагдаж , төрсөн хот   Williamsonдоо (5000 орчим хүнтэй жижигхэн хот) эгч дүү нараа бараадаад ирлээ. Зуны халуун өдөр Хотын усан санд орсноос хамаг юм эхэллээ. Ганц Майк биш тэдний гэр бүлийнхэн ч адил хэн ч ойртохгүй, үзэн ядалтад орлоо. Эгчийнхээ жижихэн өрөөнд өдөр өнгөрөөж байхдаа амиа хорлохыг ч оролдож байсан ч зориг гарган ам нээсэн юм.

http://www.oprah.com/health/Oprah-Talks-with-a-Man-Living-with-AIDS-Video

Хотын иргэдийн бухимдал туйлдаа хүрч, тэднийг нийгмээс тусгаарлах естой, төр засаг ч хүн ардаа бодохгүй байна гэж хатуу ширүүн үгээр дайрцгааж байлаа.Доктор Маиер ямар ч өвчин авах эрсдэлүүд олон байдаг, энэ шинэ өвчний тухай бид тайван байж хамтдаа суралцацгаахын чухлыг учирлаж байлаа.

http://www.oprah.com/health/The-AIDS-Epidemic-in-Small-Town-America-Video_1

                                  Хорин гурван жилийн дараах Williamson хот

Майк энэ нэвтрүүлгийн дараа Williamson хотоо орхиж Калифорни руу нүүжээ. Ингээд 1994 онд ертөнцийн мөнх бусыг үзэхдээ маш их тайван амгалан, хоер гараа алдлан нойрсож байгаа гэрийнхнийгээ баяртай гэж хэлээрэй гэж эгчдээ захиад чимээгүйхэн оджээ. Гэр бүлийнхэнтэйгээ ч цуг оршуулж болохгуй гэсэн дүүгийнхээ айдаст дурсамжийг хүндэтгэж, аав, ээж, дүү гурвынхаа чандарыг нүүлгэж зэрэгцүүлэн байрлуулсан тухай 3 эгч нь ярьж байна.

http://www.oprah.com/oprahshow/Remembering-Mike-Sisco-Video

Тэр үейин хамгийн ширүүн байсан Жерри тэгж аашилсныхаа дараа сэтгэлийн дарамтанд орсон. Гэр бүлийнхний өмнө уучлал хүсэж байна. Гэхдээ жижигхэн хотод ирж хүмүүсийг айлгах хэрэггүй байсан гэдэг бодол минь өөрчлөгдөөгүй гэв.

http://www.oprah.com/oprahshow/Who-Are-You-to-Judge-Video

Боб гэгч инжинер Надад энэ хүн ямар амьдралаар амьдрах нь хамаагүй. Энэ өвчний талаар мэдэх юм алга. Гэхдээ энэ хүнтэй ойрхон байхгүй гэж хэлж байжээ. Тэгвэл одоо тийм юм ярьж байснаасаа ичиж байна. Хэнийг ч гэсэн адилхан хайрлах естой юм байна гэдгийг ойлгосон.

Нина гэгч хүүхдүүд болон бусад хүмүүс халдварлана гэж бодоогүй юу ? гэж загнаж байсан эмэгтэй Бид бүгд айдсын аюулд орчихсон байжээ. Энд байсан бол уучлалт гуйж тэвэрмээр байна. Эгч нар нь түүний ганцаардлыг хувааж хажууд нь байсныг сонсож байгаадаа их баяртай байна. Манай Williamson хот хайр энэрэлд суралцсан. Хорин гурван жилийн тэртээх хот маань Энэрэнгүй хот болсныг л мэдэж байна гэжээ.

Багын найз Евгени нь тийм хүнд байдалд зоригтой гарч ирж чадсан Баатар байсан юм шүү гэж дурслаа.

Сүүлд шинэчилсэн 2012 оны 4-р сарын 03, Мягмар гариг, 22:46

FB button1TW button1

Таалагдсан бол .... Like!!!

Temp ad2
beijing wok

 

Хашиграан

facebook

BANNER215 totobay

B215x180

Хамтрагчид

umontv

B-AMCYA

Berbist

banner1